компани

Бидний тухай

“Арцат Вүүд” компани нь 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид байгалийн цэвэр мод, модон хуулга, шахмал хавтан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй төрөл бүрийн будгаар өнгөний өргөн сонголттойгоор хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр түвшинд дотор хаалга, шат, гоёлын болон явган хана, тавилга, интерьерийн бэлдэц гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Цаашид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан импортын бүтээгдэхүүнийг орлож дотоодын эрэлт хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч юм.

Үйлдвэр

Үйлдвэрийн хүчин чадал

Манай үйлдвэр нь одоогийн байдлаар нийт 20 гаруй мэргэжлийн мужаан, инженер техникийн ажилчинтай. Сүүлийн үеийн дэвшилтэт бүрэн автомат тоног төхөөрөмж (4), 10 гаруй хагас автомат тоног төхөөрөмжтэй ба жилдээ 10000-15000 ширхэг хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн бүтээгдэхүүний нэр төрөл, ажилчдын ур чадвараа дээшлүүлэх үүднээс Герман болон Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж олон улсын стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байна.